Боловсон хүчнийг чадавхжуулахад хамтран ажиллахаар санал солилцлоо

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Х.Нямбаатар өчигдөр Японы Олон улсын хамтын ажиллагааны байгууллага "ЖАЙКА"-гийн Монгол дахь Төлөөлөгчийн газрын дарга Танака Шиничитэй уулзлаа. Талууд нийслэлд хэрэгжиж буй төсөл, хөтөлбөрүүд болон цаашид хамтран ажиллах чиглэлүүдийн талаар санал солилцсон юм.

Хотын дарга Х.Нямбаатар Улаанбаатар хотод нарийн мэргэжлийн хүний нөөц дутагдалтай байгаа тул боловсон хүчнийг чадавхжуулах чиглэлд хамтран ажиллах хүсэлтэй байгаагаа илэрхийлэв.

"ЖАЙКА"-гийн зүгээс дэмжлэг үзүүлэн ажиллахаа мөн илэрхийлж, Хотын даргыг Токио хотын бүтээн байгуулалт, гамшгийн эрсдэлийн үеийн аюулгүй байдалтай танилцахыг урив.

Уулзалтын төгсгөлд талууд хоёр талын хамтын ажиллагааг өргөжүүлэн, хөгжүүлэхийн төлөө үргэлжлүүлэн ажиллахаа тохиролцов.

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)