Big Loyalty хөтөлбөр үргэлжилж байна

Голомт банкнаас харилцагчдынхаа тогтмол хэрэглээг урамшуулах зорилгоор хэрэгжүүлж буй Big Loyalty оноотой хөтөлбөр 2 дахь жилдээ амжилттай үргэлжилж байна. Хөтөлбөрийн эхний супер шагнал Changan CS55 автомашины эзнийг 2023.09.28-ны өдөр тодруулж, ялагч болсон Б.Мөнх-Өлзийд шагналыг гардуулан өгсөн бол сүүлийн супер шагнал болох 1 өрөө байрны эзнийг 2024 оны 1-р сард тодруулахаар төлөвлөөд байна.

Оноотой харилцагчид ЭНД дарж урамшууллын эрх авах заавартай танилцан дараагийн супер тохиролд оролцоорой.

Big Loyalty хөтөлбөрийн хүрээнд Голомт банкны үйлчилгээг авч, оноо цуглуулсан харилцагчдад худалдаа үйлчилгээний байгууллагын купон авах эсвэл супер шагналтай урамшуулалд оролцох гэсэн 2 төрлийн урамшууллыг олгож байгаа юм. Харин хамтрагч байгууллагын купонууд Loyalty системд сар бүр шинээр нэмэгдэж байгаа бөгөөд одоогийн байдлаар 3500 ширхэг купон хэрэглэгчдийн гарт хүрээд байна.

Та дараах үнийн дүн бүхий купонуудаас сонгох боломжтой. Үүнд:

  • 500,000₮
  • 300,000₮
  • 200,000₮
  • 100,000₮
  • 80,000₮
  • 50,000₮
  • 30,000₮
  • 20,000₮
  • 10,000₮

Big Loyalty хөтөлбөр он дуустал үргэлжлэх ба харилцагчдын 2023.12.31-ний өдөр хүртэл хийсэн гүйлгээнд оноо тооцох тул та энэ хугацаанаас өмнө амжиж оноогоо идэвхтэй цуглуулаарай.

Супер шагнал 1 өрөө байрны ялагчийг тодруулах шууд дамжуулалттай холбоотой мэдээллийг тухай бүр Голомт банкны албан ёсны фэйсбүүк хуудсаар дамжуулан хүргэх болно.

Big Loyalty – Тогтмол хэрэглээг урамшуулах хөтөлбөр

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)