АМГТГ: Улсын хэмжээнд АИ-92 автобензиний ердийн хэрэглээтэй тэнцэх үлдэгдэл, нөөцтэй байна
- 2023-11-22
- Сурталчилгаа
- 0
Улсын хэмжээнд 2023 оны 11 дүгээр сарын 21-ний өдрийн байдлаар нийт 84,085 тонн шатахууны үлдэгдэлтэй байгаа бөгөөд үүнээс А-80 автобензин 2,365 тонн, АИ-92 автобензин 28,168 тонн, АИ-95 автобензин 5,467 тонн, Дизель түлш 42,699 тонн үлдэгдэлтэй буюу А-80 автобензин 14 хоног, АИ-92 автобензин 23 хоног, АИ-95 автобензин 27 хоног, Дизель түлш 19 хоногийн ердийн хэрэглээтэй тэнцэх үлдэгдэл, нөөцтэй байна.
Бүсийн Хувьд авч үзвэл Баруун бүс 6,593 тонн, Хангайн бүс 4,178 тонн, Төвийн бүс 13,794 тонн, Зүүн бүс 3,476 тонн шатахууны үлдэгдэл, нөөцтэй байна.
Газрын тосны бүтээгдэхүүний импортын хувьд 2023 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 11 дүгээр сарын 21-ний өдөр хүртэлх хугацаанд нийт 2,135.7 мян.тонн газрын тосны бүтээгдэхүүн импортолсон ба үүнээс: А-80 автобензин 20.5 мян.тонн, АИ-92 автобензин 606.6 мян.тонн, АИ-95/98 автобензин 17.9 мян.тонн, Дизель түлш 1,168.0 мян.тонн, ТС-1 /онгоцны түлш/ 53.5 мян.тонн, Жет А-1 түлш 42.9 мян.тонн, бусад бүтээгдэхүүн 226.0 мян.тонн газрын тосны бүтээгдэхүүнийг тус тус импортолсон байна.
АМГТГ
Сэтгэгдэл (0)