Тусгай зориулалтын машин механизмын тендер зарлаж байна

Захиалагч: Улаанбаатар хотын Захирагчийн ажлын алба

Тендер шалгаруулалтын төрөл: Бараа

Тендер шалгаруулалтын дугаар: НХААГ/202311385

Урилгын дугаар: НХААГ/202311385/01/01

Санхүүжилтийн эх үүсвэр:Нийслэлийн төсвийн хөрөнгө

Нийт төсөвт өртөг: 23,715,200,000 ₮

Тухайн онд санхүүжих төсөвт өртөг: 23,715,200,000 ₮

ХАА-ны мөрдөх журам: Нээлттэй тендер шалгаруулалтын журам

Цахим тендер эсэх:Хялбаршуулсан цахим

Тендерийн баримт бичгийн төлөв:Тендер хүлээн авч байгаа

ТЕНДЕРИЙН УРИЛГА

Огноо: 2023-11-27

Тендер шалгаруулалтын нэр: Хотын аж ахуйн ажил үйлчилгээнд нэн шаардлагатай тусгай зориулалтын машин механизм (Улаанбаатар хот)

Тендер шалгаруулалтын дугаар: НХААГ/202311385

Улаанбаатар хотын Захирагчийн ажлын алба нь тендерийн баримт бичигт заасан шалгуур үзүүлэлт, шаардлагыг хангасан хуулийн этгээдийг Хотын аж ахуйн ажил үйлчилгээнд нэн шаардлагатай тусгай зориулалтын машин механизм (Улаанбаатар хот)–ыг нийлүүлэх тухай тендер ирүүлэхийг урьж байна.

Тендер шалгаруулалт нь дараах багцуудаас бүрдэнэ:

  1. "Зам, цас цэвэрлэгээний тусгай зориулалтын машин"
  2. "Олон үйлдэлт бага оврын авто ачигч"
  3. "Өөрөө буулгагч ачааны машин"
  4. "Дугуйт авто ачигч, цас үлээгчийн хамт"
  5. "Усны барилга байгууламжийн механизм"  
  6. "Автомашинд суурилагдсан помп, зөөврийн цахилгаан үүсгүүр".

Дотоодын үйлдвэрээс худалдан авах бараа байгаа бол тодорхой бичих: Сонирхогч этгээд худалдан авах ажиллагааны цахим системээр тендерийн баримт бичигтэй үнэ төлбөргүй танилцах эрхтэй бөгөөд 50,000 төгрөгийг төлснөөр тендер шалгаруулалтад оролцох эрхтэй болно.

Тендер нь түүнийг нээснээс хойш 30 ба түүнээс дээш хоногийн хугацаанд хүчинтэй байхаар тендерт заах ба 118,576,000 төгрөгөөс багагүй үнийн дүнтэй тендерийн баталгаа ирүүлнэ.

Тендерийг 2023 оны 12-р сарын 28-ны өдрийн 11 цаг 30 минутаас өмнө тендерийн баримт бичигт заасан хэлбэрээр ирүүлэх ба тендерийн нээлтийг 2023 оны 12-р сарын 28 -ны өдрийн 11 цаг 40 минутад зохион байгуулна.

Гадаадын этгээд тендер ирүүлэх эрхтэй эсэх:  Эрхтэй

Урьдчилсан худалдан авах ажиллагааны урилга эсэх: Үгүй

Сонирхсон этгээд тендерийн баримт бичигтэй холбоотой тодруулга, нэмэлт мэдээлэл авах хүсэлтийг доорх хаягаар хүргүүлж болно.

Монгол, Улаанбаатар, Чингэлтэй дүүрэг, 1-р хороо

УЛААНБААТАР ХОТЫН ЗАХИРАГЧИЙН АЖЛЫН АЛБА

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (1)

  • (66.181.181.23)

    2023-11-29

    Энэ тендерт оролцдог компаниудын шахааны бизнес хэзээ дуусах вэ? Компани нэртэй юм байж, дандаа улсаар тэтгүүлдэг хувийн хэвшлийнхэн Монголд байх юм.