Жендэрт суурилсан хүчирхийлэлтэй тэмцэх аян үргэлжилж байна
- 2023-12-05
- Сурталчилгаа
- 0
Дэлхийн 180 гаруй улс жил бүрийн арваннэгдүгээр сарын 25-наас арванхоёрдугаар сарын 10-ны хооронд Жендэрт суурилсан хүчирхийлэлтэй тэмцэх 16 хоногийн аяныг нэгдмэл зорилго, нэг уриан дор тэмдэглэн өнгөрүүлдэг.
Энэхүү аяны зорилго нь хөвгүүд эрэгтэйчүүдийн оролцоог хангах замаар охид, эмэгтэйчүүдийн эсрэг үйлдэгдэж буй аливаа хүчирхийллийн эсрэг хөдөлгөөнд нэгдэж, хэзээ ч “Хүчирхийлэл үйлдэхгүй, хүчирхийллийн хажуугаар чимээгүй өнгөрөхгүй” хэмээн илэрхийлдэг.
Тус аяныг 2017 оноос Монгол Улсын Ерөнхий сайдын тэргүүлдэг Жендэрийн үндэсний хороо төрийн болон төрийн бус байгууллагуудын оролцоотойгоор жил бүр үндэсний хэмжээнд “Хүчирхийллийн эсрэг бидний эв нэгдэл“ гэдэг уриатайгаар зохион байгуулж ирсэн.
Харин энэ жил Олон улсад “Охид эмэгтэйчүүдийн хүчирхийллээс сэргийлэхэд хөрөнгө оруулья” уриан дор Монгол Улс “Хүндлэл-хамгийн тод гэрэл” уриан дор тэмдэглэж байна..
Ташрамд, цагаан тууз зүүх нь “Охид эмэгтэйчүүдийн эсрэг үйлдэгдэж буй “Хүчирхийллийн хажуугаар хэзээ ч дуугүй өнгөрөхгүй, хэзээ ч хүчирхийлэл үйлдэхгүй” хэмээн амлалтаа өгч буй хэлбэр юм.
Сэтгэгдэл (0)