Хууль зүйн туслалцааны төсвийн улсын өмгөөлөгч нарт зориулсан сургалт зохион байгууллаа
- 2023-12-06
- Сурталчилгаа
- 0
Монгол улсад Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах зөвлөлийн ажлын албанаас Хүүхдийг ивээх сангийн дэмжлэгтэйгээр Хууль зүйн туслалцааны төвийн нийслэл дэх улсын өмгөөлөгч нарт зориулсан сургалтыг 2023 оны 12 дугаар сарын 04-ний өдөр зохион байгуулж байна.
Энэхүү сургалт нь улсын өмгөөлөгчдийн хүүхдийн эрх, хүүхэд хамгаалал, гэр бүлийн болон хүүхдийн эсрэг хүчирхийллийн ойлголт, хохирогч хүүхдэд хууль зүйн туслалцаа үзүүлэхэд анхаарах асуудлуудын талаарх мэдлэг, ойлголтыг дээшлүүлэхэд чиглэгдэж байна.
Сэтгэгдэл (0)