"Кино урлагаар дамжуулан хүний эрхийг тунхаглах нь" форумд оролцов

Монголын үндэсний Кино урлагийн зөвлөл, “Кино гүүр” хөгжлийн холбоотой хамтран зохион байгуулж буй “Хархорум” олон улсын кино наадмын үеэр “Глоб интернэшнл төв”-өөс зохион байгуулсан “Кино урлагаар дамжуулан хүнийг эрхийг тунхаглах нь” форумд Хууль зүй, дотоод хэргийн яамны Төрийн нарийн бичгийн даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгч Л.Нямгэрэл “Дэлгэцийн бүтээл ба Хүний эрх” хэлэлцүүлэгт панелистаар оролцож, Хууль зүй, дотоод хэргийн яамнаас хүний эрхийг хангах, хамгаалах, сурталчлах чиглэлээр авч хэрэгжүүлж буй бодлого, арга хэмжээний талаар мэдээлэл өглөө.

Мөн үеэр Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах зөвлөлийн Ажлын албанаас бүтээсэн “Нарны сүүдэр” болон “Хүлцэхгүй” дэлгэцийн бүтээлээр дамжуулж хүний эрх, жендэрийн тэгш байдлыг хангах, гэр бүлийн хүчирхийллийн хор уршгийг танин мэдүүлэх зорилго бүхий уран бүтээлийн талаар дурдав.

 

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)