Баянгол дүүргийн оёдол, бизнес эрхлэх сонирхолтой 140 гаруй иргэнд сургалт зохион байгууллаа
- 2023-04-03
- Сурталчилгаа
- 0
Баянгол дүүргийн Засаг даргын санаачилгаар өнгөрсөн амралтын өдрүүдэд дүүргийн Насан туршийн туршийн Боловсролын төвөөс дүүргийнхээ Оёдол бизнес эрхлэх сонирхолтой 140 гаруй иргэнд сургалт зохион байгууллаа.
Энэ үеэр дүүргийн Насан туршийн боловсролын төвийн захирал, багш нар оёдол бизнес эрхлэх сонирхолтой иргэддээ мэдээлэл өгсөн бол дүүргийн Хөдөлмөр халамж, үйлчилгээний хэлтэс, Жижиг дунд үйлдвэрийг дэмжих төвийнхөн тэдэнд ямар боломж, дэмжлэг байгаа талаар дэлгэрэнгүй мэдээлэл өгч, санал солилцсон юм.
Түүнчлэн өнгөрсөн 3-р сарын 20-нд дүүргийн Засаг дарга Ө.Сумъяабаатар Насан Туршийн Боловсролын төвд ажилласан. Энэ үеэр иргэдийн суралцаж буй нөхцөл байдалтай танилцаж, цаашид хэрэгжүүлэх төсөл хөтөлбөр, дүүргээс хэрэгжүүлж байгаа арга хэмжээний талаар мэдээлэл өгсөн. Мөн иргэдийн сурч хөгжих боломжийг нэмэгдүүлэхэд анхаарч Насан туршийн боловсролын төвийн салбаруудыг нэмэх, өргөтгөх, суралцаж буй иргэдийг амьжиргаагаа дээшлүүлэхэд дэмжлэг үзүүлэн ажиллана гэдгээ илэрхийлсэн бөгөөд энэхүү санал санаачилгын хүрээнд дээрх сургалтыг зохион байгуулсан юм.
Сэтгэгдэл (0)