“Эрүүл насжилтын төлөө хамтдаа” сарын аяны нээлт боллоо

Баянгол дүүргийн Ахмадын хороо, Геронтологийн үндэсний төвтэй байгуулсан хамтран ажиллах Санамж бичгийн хүрээнд  “Ахмадын эрүүл мэндийг дэмжих сарын аян”-ыг хоёр дахь жилдээ зохион байгуулж байна.

Энэ жил энэхүү аяныг “Эрүүл насжилтын төлөө-хамтдаа” уриан дор  дөрөвдүгээр сарын 03-ны өдрөөс 05 дугаар сарын 02-ны өдрийг хүртэл нэг сарын хугацаанд зохион байгуулахаар болсон бөгөөд өнгөрсөн баасан гарагт нээлтийн үйл ажиллагаа боллоо. Нээлтийн үйл ажиллагаанд Нийслэлийн Ахмадын хорооны дарга Т.Дашням, орлогч дарга Найдансод, Геронтологийн үндэсний төвийн ерөнхий захирал Р.Хишигжаргал, дэд захирал Н.Энхбаяр, БГД-ийн Улаан загалмайн хорооны дарга Б.Шалшмаа, БГД-ийн Ахмадын хорооны дарга Ж.Намнансүрэн, дүүргийн хороодын зохион байгуулагч, 34 хорооны нийгмийн ажилтан, Ахмадын салбар зөвлөлийн дарга нар болон Геронтологийн үндэсний төвийн эмч мэргэжилтнүүд оролцсон юм.

“Эрүүл насжилтын төлөө-хамтдаа” арга хэмжээний хүрээнд 4 чиглэл, байрлалд хийгдэх төлөвлөгөөт эрүүл мэндийн үзлэг, шинжилгээ, оношлогоо, эмчилгээ хийх бөгөөд тодруулбал,

  • Зорилтот бүлгийн ахмадуудын насжилтаас үүдэлтэй өвчлөлөөс урьдчилан сэргийлэх,
  • Эрүүл мэндийн 5 дугаар бүлгийн хэвтрийн ахмад настнуудад төрөлжсөн мэргэжлийн тусламж үйлчилгээг гэрээр нь үзүүлэх,
  • 70-аас дээш настай үзлэг шинжилгээнд хамрагдаж чаддаггүй, архаг өвчтэй, хөгжлийн бэрхшээлтэй, бие даах чадвар нь буурсан,
  • алдагдсан ахмад настныг амбулаторын тусламж үйлчилгээнд хамруулах юм.

Ташрамд мэдээлэхэд, 2022 онд Дүүргийн хэмжээнд давхардсан тоогоор нийт 34,486 ахмад настныг эрүүл мэндийн тусламж үйлчилгээнд хамруулах ажлыг зохион байгуулсан бөгөөд өнгөрсөн онд энэхүү аяны хүрээнд 1200 ахмад настныг үзлэг шинжилгээ, өрхийн эрүүл мэндийн төвийн гэрийн үзлэг, эмчилгээнд хамруулсан юм.

Мөн Баянгол дүүргийн ЗДТГ-аас Ахмад настны тухай хууль, Ахмад настны хөгжил, Хамгааллын хөтөлбөрийн хүрээнд ахмадуудын эрүүл мэндийг дэмжих, хөдөлмөр эрхлэлт, нийгмийн халамж, хамгааллыг сайжруулах, спорт, биеийн тамир, идэвхтэй хөдөлгөөнийг дэмжих, тэмдэглэлт ойн баяр, Олон улсын Ахмадын өдөр, Сар шинийн баярын өдрийг тохиолдуулан хүндэтгэл үзүүлэх зэрэг арга хэмжээг тогтмол зохион байгуулж байна.

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)