Баянгол дүүргийн хэмжээнд ТҮЦ нүүлгэх арга хэмжээ үргэлжилж байна

Баянгол дүүргийн Засаг даргын 2023 оны 03 дугаар сарын 23-ны өдрийн “Зөрчил арилгах арга хэмжээ авах тухай” А/147 дугаар захирамжийн хүрээнд дүүргийн хэмжээнд нийт 25 түргэн үйлчилгээний цэг (ТҮЦ)-ийг нийтийн эзэмшлийн зам талбайгаас нүүлгээд байна. Тухайлбал, гуравдугаар сарын 29-ний өдөр

  • БГД-ийн 7-р хороонд 1,
  • БГД-ийн 33-р хороонд 1,
  • БГД-ийн 34-р хороонд 1,
  • БГД-ийн 28-р хороонд 1 (өөрсдөө зардлаа хариуцаж)
  • БГД-ийн 32-р хороонд 2 (1 ТҮЦ-ийг өөрсдийн зардлаар) тус тус нүүлгэлээ.

Дээрх ажлыг дүүргийн Газар зохион байгуулалтын алба, Хүнс, худалдаа, үйлчилгээний хэлтэс, Тохижилт, нийтийн аж ахуйн хэлтэс, Баянгол дүүрэг дэх Цагдаагийн газрын алба хаагчид болон Хороодын Засаг дарга Ажлын албаныхан хамтран зохион байгууллаа.

Түүнчлэн ТҮЦ нүүлгэсний дараа тухайн байршлуудад “Баянгол шинэ өргөө” ОНӨААТҮГ-ын зам талбайн цэвэрлэгчид цэвэрлэгээ хийсэн бөгөөд тасалсан цахилгаан утасны аюулгүй байдлыг хангах ажлыг Хэрэглэгчдэд үйлчлэх төв болон 7, 28, 32, 33, 34, дүгээр хорооны Ажлын алба, олон нийтийн байцаагчид хариуцан ажиллалаа.

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)