Баянгол дүүргийн татварын бүрдүүлэлт 103.8 хувьтай байна
- 2023-05-01
- Сурталчилгаа
- 0
Баянгол дүүргийн Татварын хэлтсээс улс, нийслэл, дүүргийн төсвийг бүрдүүлэх нарийвчилсан төлөвлөгөө гарган ажиллаж байгаа бөгөөд дүүргийн татварын бүрдүүлэлт эхний дөрвөн сарын байдлаар 103.8 хувьтай байна.
Тодруулбал, 2023 оны 04 сарын 30-ны байдлаар (өссөнөөр)
- Улсын төсөвт: 27,785,921 мянган төгрөг төвлөрүүлэхээс 40,521,063 мянган төгрөг төвлөрүүлж гүйцэтгэл 145.8 хувь.
- Нийслэлийн төсөвт: 6,827,925 мянган төгрөг төвлөрүүлэхээс 6,253,508 мянган төгрөг төвлөрүүлж гүйцэтгэл 91.6 хувь.
- Дүүргийн төсөвт: 54,780,346 мянган төгрөг төвлөрүүлэхээс 56,856,613 мянган төгрөг төвлөрүүлж гүйцэтгэл 103.8 хувтай байна.
Сараар:
-
Улсын төсөвт: 6,646,687 мянган төгрөг төвлөрүүлэхээс 9,179,662 мянган төгрөг төвлөрүүлж гүйцэтгэл 138.1 хувь
-
Нийслэлийн төсөвт: 1,881,267 мянган төгрөг төвлөрүүлэхээс 1,921,176 мянган төгрөг төвлөрүүлж гүйцэтгэл 102.1 хувь
-
Дүүргийн төсөвт: 15,424,620 мянган төгрөг төвлөрүүлэхээс 15,494,075 мянган төгрөг төвлөрүүлж гүйцэтгэл 100.5 хувьтай байна.
Сэтгэгдэл (0)