БАЯНГОЛ ДҮҮРЭГТ ДУУРАЙЛГАН ҮЗҮҮЛЭХ ДАДЛАГА СУРГУУЛИЙГ АМЖИЛТТАЙ ЗОХИОН БАЙГУУЛЛАА
- 2023-05-03
- Сурталчилгаа
- 0
"Монгол Улсад газар хөдлөлтийн гамшиг тохиолдож онц байдал тогтоосон үеийн төрийн байгууллагын харилцан ажиллагаа” сэдэвт стратегийн команд штабын сургууль болох гэж байгаатай холбогдуулан тус хэлтсээс газар хөдлөлтийн гамшгаас урьдчилан сэргийлэх, ард иргэдэд мэдлэг, мэдээлэл олгох, төрийн болон төрийн бус байгууллагуудын уялдаа холбоог сайжруулах бэлтгэл ажлын хүрээнд Нийслэлийн Онцгой байдлын газрын даргын баталсан удирдамж, төлөвлөгөөний дагуу бэлтгэл ажлыг ханган ажиллаж байна.
Өнөөдөр /2023.05.02/ дуурайлган үзүүлэх дадлага сургуулийг амжилттай зохион байгуулан ажиллав. Тус дадлага сургуулиар Баянгол дүүрэгт 2023 оны 05 дугаар сарын 02-ны өдөр 7.5 баллын хүчтэй газар хөдлөлтийн улмаас хүчтэй чичирхийлэл мэдрэгдэж тус дүүргийн 20-р хорооны нутаг дэвсгэрт байрлах орон сууцны барилгад нуралт үүсэж, 1-4 давхрын даацын хана, тааз нурж тус орон сууцанд амьдарч байсан 10 иргэн нурангид дарагдаж, 25 иргэнийг аюулгүй талбайд шилжүүлж, нэрвэгдэгсдэд эмнэлгийн анхны тусламж үзүүлж буйгаар цагийн байдал өгөгдөн давчуу орон зайд эрэн хайх, аврах ажиллагааг зохион байгуулж буйгаар дуурайлган үзүүлэв.
Мөн тус объект нь газар хөдлөлтийн чичирхийлэлд өртөж нуранги үүссэний улмаас гал түймэр гарч барилга бүхэлдээ утаажилттай, үзэгдэх орчин хязгаарлагдмал орчинд Баянгол дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах аврах 18 дугаар ангийн томилгоот бие бүрэлдэхүүн гамшгийн голомтод галыг унтраах ажиллагааг зохион байгуулав. Дадлага сургуульд Онцгой байдлын ерөнхий газар, Нийслэлийн Онцгой байдлын газар, Баянгол дүүргийн Засаг Даргын Тамгын газар, дүүргийн Онцгой байдлын хэлтэс, дүүргийн Онцгой комисс, дүүргийн гамшгаас хамгаалах албад, мэргэжлийн ангиуд, , нийслэлийн Аврах анги, дүүргийн Улаан загалмайн хороо зэрэг байгууллагуудын 200 ажилтан, алба хаагчид хамрагдав.
Сэтгэгдэл (0)