“ТОГТВОРТОЙ ХӨГЖЛИЙН ТӨЛӨӨХ ЗАГВАР СУРГУУЛИЙН ОЛОЛТ АМЖИЛТ-САЙН ТУРШЛАГА” ХУВААЛЦАХ, ТҮГЭЭН ДЭЛГЭРҮҮЛЭХ ОЛОН НИЙТЭД ЗОРИУЛСАН ӨДӨРЛӨГ БОЛЛОО
- 2023-05-03
- Сурталчилгаа
- 0
Монгол Улсын Засгийн газар болон Швейцарын Холбооны Улсын Засгийн газар хоорондын 2019 оны гэрээ, Монгол улс дахь Швейцарын Хамтын ажиллагааны газар болон БШУЯам хоорондын 2020 оны гэрээгээр “Тогтвортой хөгжлийн боловсрол” төслийн II үе шат (2020-2022) -ыг Байгаль Орчин, Аялал Жуулчлалын Яам, Боловсрол, Шинжлэх Ухааны Яамны удирдлага дор орон нутагт Байгаль орчны мэдээлэл сургалтын төв (БОМСТ) үндэсний түвшний мэргэжлийн байгууллагатай хамтран энэхүү төслийг амжилттай хэрэгжүүлээд байна.
“Тогтвортой хөгжлийн боловсрол II” төслийн хүрээнд Баянгол дүүргээс 3 сургууль буюу Нийслэлийн Эрдмийн өргөө цогцолбор сургууль, 28 дугаар сургууль, “Шинэ эхлэл” Олон улсын хөтөлбөрт сургуулиуд төслийн загвар, түшиц сургуулиар сонгогдож төсөл санаачлан хэрэгжүүлсэн ба өнөөдөр буюу 2023.05.03-ны өдөр “Тогтвортой хөгжлийн төлөөх загвар сургуулийн ололт амжилт-сайн туршлага” хуваалцах, түгээн дэлгэрүүлэх олон нийтэд зориулсан өдөрлөгийг Улаанбаатар Төмөр замын Ган зам паласд 300 оролцогчтойгоор зохион байгууллаа.
Өдөрлөгийн нээлтэд Баянгол дүүргийн Засаг даргын орлогч Д.Жаргалсүрэн оролцож загвар сургуулиудын хэрэгжүүлсэн төслүүдийг орон нутагт түгээн дэлгэрүүлэх, тогтвортой байдлыг дэмжин ажиллахаа илэрхийлээд Баянгол дүүрэг 2023 оныг “Экологийн боловсролыг дээшлүүлж, ногоон байгууламжийг нэмэгдүүлэх” жил болгон зарласантай холбогдуулан ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэгийн орчмын болон орон сууц, гэр хорооллын ногоон байгууламжийг нэмэгдүүлэхээс гадна “Ногоон дэлхий-Бидний ирээдүй” туг аялуулах арга хэмжээг зохион байгуулах тухай мэдээллийг оролцогчдод хүргэсэн юм. Өнөөдрийн өдөрлөгт дүүргийн “Баянгол-Цэцэрлэгт хүрээлэн” ОНӨТҮГ-ын Говийн гайхамшигт 6 болон Улаан номд орсон нэн ховор амьтад, тэдгээрийн амьдрах орчинг харуулсан VR симуляци төсөл болон экологийн боловсролыг дэмжих, ногоон байгууламжийг нэмэгдүүлэх үйл ажиллагааны мэдээллээ танилцуулсан бол төслийн загвар сургуулиуд төсөл хэрэгжих хугацаанд хэрэгжүүлсэн төслийн үр дүн, амжилт, бүтээлээ олон нийтэд танилцуулсан юм.
Сэтгэгдэл (0)