Хүчирхийлэлтэй тэмцэх үүрэг бүхий хамтарсан багийн гишүүдийг чадавхжуулах сургалтыг зохион байгууллаа
- 2023-11-02
- Сурталчилгаа
- 0
Хууль зүй, дотоод хэргийн яам, Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах зөвлөлийн ажлын алба, Азийн хөгжлийн банкны хамтран хэрэгжүүлж буй "Хүүхэд, эмэгтэйчүүдийг эсрэг гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх" төслийн дэмжлэгтэйгээр гэр бүлийн хүчирхийлэл, хүүхдийн эсрэг үйлдэж буй хүчирхийлэлтэй тэмцэх үүрэг бүхий Хамтарсан багийн гишүүдийг чадавхжуулах сургалтыг нийслэлийн 5 дүүрэг, 12 аймгийн хэмжээнд 2023 оны 05 дугаар сараас зохион байгуулж байна.
Сургалтыг Хамтарсан багийн гишүүдэд зориулсан цуврал гарын авлагыг боловсруулсан сургагч багш нар удирдан, Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх, урьдчилан сэргийлэх, хохирогчид шаардлагатай үйлчилгээ үзүүлэх, кейс менежментийг зөв удирдах арга зүйд суралцуулах чиглэлээр явуулж байна.
Энэхүү сургалтыг Сонгинохайрхан дүүргийн 43 хорооны 43 хамтарсан багийн 270 орчим гишүүдийг хамруулан 2023 оны 11 дүгээр сарын 02, 3-ны өдрүүдэд зохион байгуулж байна.
Хамтарсан багийн гишүүдийн чадавх бэхжүүлэх сургалт амжилттай дуусч, тус Ажлын албанаас сургалтын үр дүнг тооцож, цаашид хэрэгжүүлэх арга хэмжээг төлөвлөж Гэр бүлийн хүчирхийлэл, хүүхдийн эсрэг гэмт хэргээс урьдчилан сэргийлэх дэд зөвлөлийн хуралдаанаар хэлэлцэхээр бэлтгэж байна.
Сэтгэгдэл (0)