“ЭМЭГТЭЙЧҮҮДИЙН ЭСРЭГ ХҮЧИРХИЙЛЛЭЭС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ, БЭЛГИЙН МӨЛЖЛӨГТ ӨРТСӨН ХОХИРОГЧИД ТУСЛАЛЦАА ҮЗҮҮЛЭХ” ТӨСЛИЙН ХААЛТЫН АРГА ХЭМЖЭЭ ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА
- 2023-11-07
- Сурталчилгаа
- 0
Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам, БНСУ-ын Жендэрийн тэгш эрх, гэр бүлийн яамтай хамтран “Эмэгтэйчүүдийн эсрэг хүчирхийллээс урьдчилан сэргийлэх, бэлгийн мөлжлөгт өртсөн хохирогчид туслалцаа үзүүлэх” төслийг 2018 оноос 5 жилийн хугацаатай амжилттай хэрэгжүүллээ.
Төслийн гүйцэтгэгч байгууллагаар хүн худалдаалах гэмт хэргийн хохирогчийг хамгаалах чиглэлээр үйл ажиллагаа явуулж байгаа “Хүйсийн тэгш эрх төв” ТББ ажилласан.
Төслийн хаалтын арга хэмжээ 2023 оны 11 дүгээр сарын 07-ны өдөр зохион байгуулагдаж, уг арга хэмжээнд Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамны Төрийн нарийн бичгийн дарга Э.Ганхүү, Соёлын яамны Төрийн нарийн бичгийн дарга Ч.Энх-Амгалан, тус Ажлын албаны дарга Л.Нямгэрэл, ХНХЯ-ны Гэр бүлийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга Н.Баярмаа, Соёлын яамны Соёлын бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга Д.Наранцэцэг болон Бүгд Найрамдах Солонгос Улс дахь Азийн сангийн төлөөлөл, Соёлын яам, Цагдаагийн ерөнхий газар, Хүүхэд, гэр бүлийн хөгжил, хамгааллын ерөнхий газар, дүүргүүдийн сургалтад хамрагдсан алба хаагчид, даван туулагчид, Олон улсын болон дотоодын төрийн бус байгууллагын төлөөлөл оролцлоо.
Сэтгэгдэл (0)