Цахим мөрийтэй тоглоом зохион байгуулах гэмт хэргээс урьдчилан сэргийлэх агуулга бүхий “Амиар үнэлэгдэх мөрий” УСК-г үзүүллээ
- 2023-11-16
- Сурталчилгаа
- 0
Цагдаагийн байгууллагад 2020-2023 оны 10 дугаар сар хүртэлх хугацаанд цахим орчинд мөрийтэй тоглоом зохион байгуулах 740 гэмт хэрэг бүртгэгдээд байна. Үүнээс 197 хэргийн холбогдогч этгээдүүдийг эрүүгийн хэргийн яллагдагчаар татсан бөгөөд сүүлийн гурван жилийн хугацаанд энэ төрлийн гэмт хэргийн улмаас 3 иргэн амиа алдсан тоо мэдээлэл байна.
Иргэдийн цахим хэрэглээ нэмэгдэж байгаатай холбоотойгоор энэ төрлийн гэмт хэргийн хохирогч болох явдал өндөр байгаа учраас цагдаагийн байгууллагаас цахим орчинд мөрийтэй тоглоом зохион байгуулах гэмт хэрэгтэй тэмцэх, урьдчилан сэргийлэх, иргэд олон нийтийн мэдлэг ойлголтыг нэмэгдүүлэх чиглэлээр үе шаттай ажил арга хэмжээг зохион байгуулж байна.
Цахим орчинд мөрийтэй тоглоом зохион байгуулах, мөнгө угаах, цахим залилангийн гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, хуулиар чиг үүрэг хүлээсэн төрийн байгууллагын уялдаа холбоог сайжруулж, алба хаагчдын чадавхыг нэмэгдүүлэх, эрх зүйн мэдлэг ойлголтыг дээшлүүлэх зорилгоор Тус ажлын алба цахим мөрийтэй тоглоом зохион байгуулах гэмт хэргээс урьдчилан сэргийлэх агуулга бүхий “Амиар үнэлэгдэх мөрий” УСК-г ДХИС-ийн сонсогч, багш нар, ЭЦА-ны алба хаагчдад үзүүллээ.
Сэтгэгдэл (0)