“ХҮНДЛЭЛ-ХАМГИЙН ТОД ГЭРЭЛ” УРАЛДААНД УРЛАГИЙН 6 СУРГУУЛЬ ӨРСӨЛДӨНӨ

НҮБ-ын Хүн амын сангаас Жендэрт суурилсан хүчирхийлэлтэй тэмцэх 16 хоногийн аяныг жил бүрийн 11 дүгээр сарын 25-ны өдрөөс 12 дугаар сарын 10-ны өдрийг хүртэл зохион байгуулдаг. Энэ жилийн аяныг ”Хүндлэл-Хамгийн тод гэрэл” уриатайгаар зохион байгуулна.

Аяны хүрээнд урлагийн зургаан сургуулиудын дунд гурван үе шаттай уралдааныг зохион байгуулж байна.

Тус ажлын албанаас өнгөрсөн 11 дүгээр сарын 03-ны өдөр уралдаанд оролцож буй сургуулиудын оюутны төлөөлөл, багш мэргэжилтнүүдтэй техникийн зөвлөгөөнийг хийсэн бөгөөд энэ үеэр ЦЕГ, ХЭҮК зэрэг байгууллагуудаас хүний эрхийн үндсэн ойлголт, гэр бүлийн хүчирхийлэл, жендэрт суурилсан хүчирхийллээс урьдчилан сэргийлэх, хүчирхийллийн эсрэг контент хийх аргачлал, анхаарах зүйлсийн талаар сургалт орсон.

Уралдааны эхний шатанд урлагийн сургуулиад постер бэлтгэх бөгөөд маргааш бэлтгэсэн постерыг хүлээн авч иргэд олон нийтэд танилцуулна.

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)