НИЙСЛЭЛИЙН НОМЫН САН, СОЁЛЫН ОРДНЫ АЛБАН ХААГЧДАД ЗОРИУЛСАН СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛЛАА

Тус Ажлын албанаас Хүүхдийг ивээх сангийн дэмжлэгтэйгээр Монгол Улсын Соёлын яамны харъяа Нийслэлийн Хүүхдийн төв номын сан, УБ хотын номын сан, дүүргүүдийн Соёлын ордны болон ерөнхий боловсролын сургуулийн ЕБС-ийн номын санчдад зориулсан сургалтыг 2023 оны 11 дүгээр сарын 23-ны өдөр зохион байгууллаа.

Энэхүү сургалт нь номын санч, соёлын төвийн ажилтнуудын хүүхдийн эрх, хүүхэд хамгаалал, гэр бүлийн болон хүүхдийн эсрэг хүчирхийллийн ойлголт, хүчирхийлэл, мөлжлөгт өртсөн хүүхдийг таних, шаардлагатай тохиолдолд холбон зуучлах үйлчилгээ үзүүлэх талаарх мэдлэг, ойлголтыг дээшлүүлэхэд чиглэгдэж байна.

Сургалтыг Хүүхдийг ивээх сангийн менежер Э.Цолмон удирдаж явууллаа.

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)