“Эрдэнэс Тавантолгой” ХК нэгдсэн менежментийн тогтолцооны 5 стандартыг хэрэгжүүлэгч анхны компани болов
- 2023-12-14
- Сурталчилгаа
- 0
“Эрдэнэс Тавантолгой” ХК Монгол Улсад анх удаа ISO 37301:2021 Нийцлийн менежментийн тогтолцоо, ISO 37001:2016 Авлигын эсрэг менежментийн тогтолцооны хоёр стандартыг нэвтрүүлэн хэрэгжүүлж байна.
Дээрх хоёр стандартын хэрэгжилтийн баталгаажуулалтын аудитыг амжилттай давж, Умард Ирландын Нэгдсэн Вант улсын LMS Certifications Limited байгууллагаас баталгаажснаар Монгол Улсад анх удаа энэхүү 2 стандартыг хэрэгжүүлэгч байгууллага болж байна.
Энэ хүрээнд “Монсертф” ХХК-ийн аудитын баг “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн Улаанбаатар хот дахь төв оффис болон Өмнөговь аймаг дахь Салбар уурхай дээр ажиллаж дээрх стандартуудын магадлах аудитад амжилттай хийлээ.
Нийцлийн менежментийн тогтолцооны стандартыг үйл ажиллагаандаа нутагшуулснаар нийцлийн асуудлаар гадаад, дотоод асуудлаа системтэйгээр тодорхойлон нээлттэй, ил тод байдлыг ханган байнгын сайжруулалт хийн ажиллаж байна. Мөн Нэгдсэн үндэсний байгууллагын тогтвортой хөгжлийн зорилго, Монгол Улсын Засгийн газрын “Алсын хараа 2050”, Шинэ сэргэлтийн бодлогыг хэрэгжүүлэх зорилтод хүрэхэд чухал түлхэц болох юм.
Ингэснээр “Эрдэнэс Тавантолгой” ХК Нэгдсэн менежментийн тогтолцооны 5 стандартыг Нэгдсэн менежментийн тогтолцоогоор нь хэрэгжүүлэгч Монгол Улсын анхны компани болов.
Сэтгэгдэл (0)