Хил хамгаалах байгууллагын зарим албан хаагчдад зориулсан сургалт зохион байгууллаа

Монгол улсад ГХУСАЗ Ажлын албанаас Азийн сангийн дэмжлэгтэйгээр Хил хамгаалах ерөнхий газрын Шалган нэвтрүүлэх хэлтсийн албан хаагчдад зориулсан сургалтыг 2023 оны 12 дугаар сарын 15-ны өдөр зохион байгууллаа.

Энэхүү сургалт нь хүн худалдаалах гэмт хэргийн ойлголт, хэлбэр, хүн худалдаалах гэмт хэргийн хохирогчийг таньж илрүүлэх, хүн худалдаалахтай тэмцэх, урьдчилан сэргийлэх ажилд хил хамгаалах байгууллагын гүйцэтгэх үүрэг сэдвийн хүрээнд мэдлэг, ойлголтыг дээшлүүлэхэд чиглэгдэж байна.

Түүнчлэн Анбаунд Монгол ТББ-аас хилийн боомтод явуулж буй эрсдэл бүхий хохирогчийг илрүүлэх үйл ажиллагааны талаар мэдээлэл өгч, цаашид хамтын ажиллагаагаа өргөжүүлэх талаар санал солилцлоо гэв.

 

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)