Баян-Өлгийг тусдаа тойрог болговол автономит эрх үүсэх эхлэл болох уу?

УИХ-д суудалтай гурван нам ирэх сонгуулийг бүсчилсэн том тойргоор явуулах тал дээр ерөнхийдөө санал нэгдсэн. Ингэхдээ Баян-Өлгий аймгийг дангаар нэг тойрог болгож, хоёр мандаттай байх хувилбарыг ярьж байгаа. Харин энэ нь зарим талаар болгоомжлол дагуулж байгааг судлаач, хуульчид хэлж байна. Учир нь манай үндэстний цөөнх болсон казахчууд бие даах үзлийг өмнө нь хэд, хэдэн удаа ил, далдаар цухалзуулж ирсэн нь асуудлыг даамжруулж болох юм гэж тэд үзэж байгаа аж. Баян-Өлгий аймгийг тусдаа тойрог болгосноор яваандаа казахчууд автономит эрхтэй болох, бүр цаашдаа тусгаар тогтнолоо зарлаж, бие даасан улс болох эрсдэлтэй гэнэ. Мэдээж үндэстний цөөнх гэдэг утгаараа төр барих дээд байгууллагад төлөөлөл байх нь зүйтэй. Олон улсын байгууллагууд ч энэ талаар байнга анхааруулдаг. Гэвч цөөнхийн төлөөллийг хэрхэн, ямар арга замаар төр барих дээд байгууллагад оруулах вэ гэдгээ сайтар бодолцож, тухайн улсынхаа нөхцөл байдалд тааруулдаг олон улсын туршлагууд бий. Судлаачдын үзэж буйгаар бол Монгол Улс нэгдмэл улс болохоос холбооны улс биш. Тиймээс аль нэг аймагт давуу эрх олгох боломжгүй. Улс даяар нэг л зарчмаар сонгууль явагдах ёстой гэж байна. Мөн тус аймагт аж төрж буй цөөнхийн цөөнх болсон урианхай, тува иргэдийн эрх ашгийг огтхон ч мартаж болохгүй. Одоогийн байдлаар 69241 казах сонгогч байгаа бөгөөд энэ нь нийт сонгогчдын гурван хувь юм. Гэтэл эмэгтэйчүүд нийт сонгогчдын 51 хувь, 40-өөс доош насны залуучууд 52 хувийг эзэлдэг. Тиймээс хүйсийн болоод насны төлөөллүүдээ хангах тал дээр түлхүү ажиллах нь зүйтэй гэдгийг ч улс төр судлаачид хэлж байна.

Тэгвэл тус аймгийг дангаар нэг тойрог болгох нь Үндсэн хуулийн суурь үзэл баримтлалд харшилна гэж судлаачид байр сууриа илэрхийлэв. Үүнээс гадна сонгох, сонгогдох эрхийн тэгш байдлын зарчимд нийцэхгүй. Тиймээс зөвхөн үндэсний цөөнхийн төлөөллийг парламентад оруулах гэдэг шалтгаар асуудалд ингэж хандаж болохгүй. Тэгш байдлын зарчмыг хангах ёстойг Үндсэн хуулийн Цэц ноднин жилийн нэгдүгээр дүгнэлтдээ тусгаж, хууль тогтоох дээд байгууллага сонгуулийн тогтолцоог тогтоохдоо энэ тал дээр анхаарах ёстойг дурдсан байдаг. Мөн тойрогт ногдох мандатын тоо тэнцүү, сонгогчдын тоо ойролцоо байх ёстой. Үүнийг хангасан байдлаар тойргийн хуваарийг батлах ёстой гэдгийг хуульчид хэлж байна. Мэдээж эцсийн шийдвэрийг парламент олонхиороо гаргана. Гэхдээ өөрсдийнхөө дахин сонгогдох боломжийг л тооцоолохоосоо урьтаж наанадаж судлаач, хуульчдын хэлээд байгааг нэг анзаарч, цаанадаж улс орныхоо нэгдмэл байдал, язгуур эрх ашгаа бодолцож асуудалд хандах нь зүйтэй биз ээ.

Т.Дархан

 

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (5)

  • (176.66.87.78)

    2023-12-20

    Тэд юугаараа давуу эрхтэй юм...

  • МОНГОЛ (66.181.191.160)

    2023-12-20

    Баян- Өлгийг ганцааранг нь, тусад нь, УИХ-ын сонгуулийн тойрог болгож болохгүй, тэгвэл Казак ард түмнийг ялгаварлсан хэрэг болно. Харин ззний оронд Казак ястан УИХ-д баталгаатай байх арга нь намуудын нэрийг квотод Казак бүсгүй, залуу оруул

  • АРД (202.9.40.3)

    2023-12-20

    Энэ казакууд эзэн Чингис хааныг өөрийн мэтээр цахим сүлжээнд удаа дараа, тогтмол шинжтэй зохион байгуулалттай тарааж байх юм, төрийн түшээд маань энэ талаар юу гэж бодож суудаг байгаа юм бол ....

  • (66.181.182.112)

    2023-12-20

    Довтолгоо хийх гээд байгаа догшин этгээдүүд халх монголчууд л юм. АНУ халх монголчуудыг зэвсгийн наймаандаа ашиглах гээд халхчуудыг хасгуудын, эрлийзүүдийн ба 2 хөрш улсуудын эсрэг болгоод байгаа. Халх монголчууд аа, АНУ-ын төлөө сайн дураараа зүтгэхийн оронд, АНУ-аас green card ба АНУ-д амьдрах санхүүжилт хүсээч ээ! АНУ 3 сая Монголчуудыг Америкдаа тэжээчих байлгүй дээ.

  • MGL (66.181.187.40)

    2023-12-20

    Bayan-Ulgii g tusad n gargaj bolohgui e, naaduul chin nutag usnii ner soiod bas Gazar nutagaa Kazakstan tai negtgene gesen yum yariad Hovd Aimag ru dovtolgoo hiigeed barag Hovdiin buh sumdiig kazak irged ezelsen bgaa. Hovdiin Bulgan Sumiin hun am 1990 onoos omno Mongol humuus 95% baisan bol odoo 80% n kazak irged bolson baigaa gesen sudalgaa baina. Tiim uchir baruun aimaguudiig neg l toirog bolgoh heregtei, bur shaardlagati!!!