Багийн эмч нарыг чадавхжуулах богино хугацааны сургалт явуулж байна

Эрүүл мэндийн сайдын санаачилгаар эрүүл мэндийн байгууллагын хүний нөөц нэн ялангуяа орон нутгийн эрүүл мэндийн байгууллагын эмнэлгийн мэргэжилтэнг тогтвор суурьшилтай ажиллуулах, тэдний чадавхыг бэхжүүлэх зорилгоор ЭМЯ, ЭМХТ-өөс 18 аймгийн 84 багийн бага эмч нарыг чадавхжуулах сургалтыг энэ сарын 18-22-ны өдрүүдэд БНХАУ-ын Олон улсын Монгол эмнэлгийн хороонд зохион байгуулж байна.

Уг сургалтын нээлтэд ӨМӨЗО-ны Олон улсын Монгол эмнэлгийн хорооны намын хорооны дарга Билгээ, дэд дарга Хурцаа, ЭМХТ-ийн албаны дарга Д.Бямбасүрэн нар оролцсон.

Энэхүү сургалтыг онол, дадлага хослуулж, ажлын байрны туршлага судлах чиглэлээр зохион байгуулж байгаа бөгөөд сум орон нутгийн багийн эмч нар тус сургалтаас суралцсан ололт амжилтаа цаашдын үйл ажиллагаандаа хэрэгжүүлэн ажиллах юм.

 

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)