Евро5 ангиллын дизель түлшийг оочер дараалалгүй тогтмол борлуулж байгаа ШТС-уудын мэдээлэл

Уул уурхай, хүнд үйлдвэр /УУХҮ/-ийн сайд Ж.Ганбаатар мэдээлэл хийлээ.

Тэрбээр “БНХАУ-аас импортолж байгаа Евро5 ангиллын дизель түлшийг оочер дараалалгүй тогтмол борлуулж байгаа ШТС-уудын мэдээллийг хүргэж байна. Эдгээр ШТС-уудаас дизель түлшийг 4290 төгрөгөөр оочергүй авч болно. Үнэтэй ч гэсэн хангамж таслахгүй байхад анхаарч байна.

ОХУ-аас импортлодог Евро2 ангиллын дизель түлшний нийлүүлэлт сайжирч байгаа боловч оочер дараалал буурахгүй байна. Евро2 ангиллын түлш нь БНХАУ-аас импортлодог түлштэй харьцуулахад хямд /3890 төгрөг/ тул эрэлт ихтэй байдаг.

Өнөөдрийн байдлаар Евро2 ангиллын түлш ОХУ-ын төмөр зам дээр 275 вагон буюу 16500 тонн ирж байгаа бол МУ-ын нутаг дэвсгэрт 277 вагон буюу 16620 тонн орж ирсэн өртөөд дээр байна.

Татан авалтыг сайжруулж, хангамжийг тогтворжуулахаар манай газрын тосны салбарынхан бүх хүчин чадлаараа ажиллаж байна” гэв.

БНХАУ-ААС ИМПОРТОЛЖ БУЙ ЕВРО-5 СТАНДАРТЫН ДИЗЕЛЬ ТҮЛШИЙГ ДАРААЛАЛ БОЛОН ХЯЗГААРЛАЛТГҮЙ ОЛГОЖ БАЙГАА ШТС-УУДЫН МЭДЭЭЛЭЛ

 

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)