АМГТГ: ОХУ манайд шатахууныг хүссэн хэмжээгээр нийлүүлэхээ мэдэгдсэн

АМГТГ-аас хэвлэлийн бага хурал хийлээ. ОХУ-д шатахууны асуудлыг хэлэлцэх уулзалт улирал бүр болдог. Энэ улирлын уулзалтад УУХҮЯ, АМГТГ, Монгол улсын шатахуун импортлогч аж ахуйн нэгжүүд оролцоод иржээ. Улмаар уулзалтаар хэлэлцсэн асуудал, Шатахуун хомсодсон шалтгааныг УУХҮЯ-ны Газрын тосны бодлогын газрын дарга Б.Анхбаяр тайлбарлалаа.

АМГТГ-ын дарга Л.Баярмандал: “Манай Улсад нийлүүлж буй шатахууны 74 хувийг “Роснефть” компани дангаараа хангадаг. Тус компанийн зүгээс сар тутамд 70 мянган тонн дизелийн түлш, 50 мянган АИ-92 авто бензин нийлүүлнэ гэдгээ мэдэгдсэн. Үүсээд буй асуудлыг шийдвэрлэж, цаашид хүссэн хэмжээгээр, төлөвлөгөөний дагуу шатахуун нийлүүлэхээ мэдэгдсэн. Шатахуун орж ирдгээрээ орж ирж л байгаа. Иргэд сандрахгүй, хэвийн хэмжээгээрээ л авах чухал байна” гэв.

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)