Нийслэлийн зарим дүүрэгт халиа, дошин үүсэх эрсдэл өндөр байна

Нийслэлийн Баянзүрх, Чингэлтэй, Сонгинохайрхан, Сүхбаатар дүүргийн зарим нутаг дэвсгэрт хөрсний уснаас үүссэн халиа, дошин үүсэх эрсдэл өндөр байдаг.

Тухайлбал, Чингэлтэй дүүргийн 8, 23, Сонгинохайрхан дүүргийн 26 дугаар хорооны нутаг дэвсгэрийн гурван байршилд халиа тошин үүсэж, 1860 метр суваг шуудуу татаж, 180 тонн мөсийг зөөвөрлөн, 100 шоо метр хайрга, шороо асган, далан босгох ажлыг хийж гүйцэтгэн, 117 айл өрхийг ус, мөсөнд автахаас урьдчилан сэргийлж алба хаагчид ажилласан байна.

Иймд дээрх газруудаар зорчихдоо баталгаат зам, гүүрээр нэвтрэхийг анхааруулж байна.

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)