“Хүүхэд эмэгтэйчүүдийн эсрэг гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх төсөл”-г амжилттай хэрэгжүүлж дууслаа

Хууль зүй, дотоод хэргийн яам, Азийн хөгжлийн банктай хамтран Цэцэглэн хөгжсөн сөрөг нөлөөнд тэсвэртэй Ази номхон далайн бүс нутгийг цогцлоох японы сангийн санхүүжилтээр “Хүүхэд эмэгтэйчүүдийн эсрэг гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх төсөл”-ийг 2019-2023 онуудад амжилттай хэрэгжүүлж дууслаа.

Төсөл нь гэр бүл хүчирхийллээс урьдчилан сэргийлэх, хамтарсан багийн үйлчилгээг сайжруулах, түр хамгаалах байрны хүртээмжийг нэмэгдүүлэх зорилгоор дараах үндсэн гурван хэсэгтэй хэрэгжсэн.

Үүнд:

  1. Гэр бүлийн хүчирхийллийн хохирогчийг хамгаалах дэд бүтцийг сайжруулах чиглэлээр 5 түр хамгаалах байрыг шинээр ашиглалтад оруулах;
  2. Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулиар үүрэг хүлээсэн төрийн албан хаагчдын чадавхийг сайжруулах, салбар дундын хамтын ажиллагааг сайжруулах чиглэлээр чадавхи бэхжүүлэх;
  3. Мэдээлэл, сургалт, сурталчилгааны чиглэлээр судалгаанд үндэслэн гэр бүлийн хүчирхийллээс урьдчилан сэргийлэх ажил, арга хэмжээг төлөвлөх, иргэд, олон нийтэд хүчирхийллийн хор уршгийг таниулах, үүрэг хүлээгчдийг чадавхжуулах.

Тодруулбал, төслийн хүрээнд Увс, Сэлэнгэ, Сүхбаатар аймаг Нийслэлийн Сонгинохайрхан, Налайх дүүрэг зэрэг 5 байршилд түр хамгаалах байрыг ашиглалтад оруулсан  бөгөөд 2023 оны 12 дугаар сарын байдлаар нийт 475 хүнд үйлчилгээ үзүүлээд байна.

Үүнээс гадна цагдаагийн байгууллагын дэргэд 9 хүүхдэд ээлтэй өрөө, шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад зан үйл өөрчлөх сургалт явуулах 7 өрөөг тохижуулж хүлээлгэн өгөөд байна.  Мөн гэр бүлийн хүчирхийллийг даван туулагч 50 эмэгтэйд мөнгөн тусламж үзүүлж тэднийг эдийн засгийн хувьд бие даасан байдлыг хөгжүүлэх арга хэмжээг авч хэрэгжүүллээ. Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн гэр бүлийн хүчирхийлэлд хохирч байгаа шалтгаан нөхцөлийг судалсан криминологи судалгааг хийсэн.

Мөн хамтарсан баг, нэг цэгийн үйлчилгээний төв, түр хамгаалах байрны үйл ажиллагааг эрчимжүүлэх зорилгоор орон нутгийн иргэдээс гаргах санал санаачилгыг дэмжих зорилгоор 20 аймаг, 7 дүүргийн хүрээнд тэтгэлэгт 50 төслийг хэрэгжүүлж нийт 250 мянган ам.долларын санхүүжилт олгосон. Түүнчлэн хамтарсан багийн үндэсний чуулганыг 800 хүний бүрэлдэхүүнтэй зохион байгуулахаас гадна, хамтарсан багийн 3000 гаруй гишүүнийг сургалтад хамруулан ажиллалаа.

Судалгааны зургаан ажлыг хийж 10 төрлийн 34 нэр төрлийн гарын авлагыг цахим болон хэвлэмэл хэлбэрээр гаргасан бол гэр бүлийн хүчирхийллийг хохирогчийг хамгаалтад авах, нөхөн сэргээх үйлчилгээ үзүүлэх үүрэг хамтарсан багийн гишүүдийн чадавхыг бэхжүүлэх ажлыг 12 аймаг 5 дүүрэгт зохион байгуулж гэр бүлийн хүчирхийлэл үйлдэгчдийн зан үйл, хандлагад нөлөөлөх үйл ажиллагаа, сургалтуудад 200 хүн хамруулж, хамтарсан багийн сургагч багшаар 40 хүнийг бэлтгэж, нэг цэгийн үйлчилгээ болон тусламжийн утасны нийт 394 ажилтныг сургаж, хөгжлийн бэрхшээлтэй хүнийг дэмжих үе тэнгийн сургагч багшаар мөн 30 сургагч багшийг бэлтгэсэн байна.

 

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (1)

  • (66.181.185.253)

    2023-12-28

    Хөдөөний ба ядуу эрчүүдэд нууц амраг олддоггүй учраас ядуу эцгүүд төрсөн охидоо хүчинддэг юм.