"Эрдэнэс Тавантолгой" ХК-ийн 2023 оны онцлох ажлыг танилцуулж байна

Монгол Улсын Засгийн газрын 2022 оны 10 дугаар сарын 26-ны өдрийн 385, 2023 оны 424 дүгээр тогтоолоор “Эрдэнэс Тавантолгой” ХК-д онцгой дэглэм тогтоож, Засгийн газрын Онцгой бүрэн эрхт төлөөлөгчийг томилон ажиллуулсан нэг жилийн хугацаанд 3.3 тэрбум ам.долларын үнэлгээтэй 32.8 сая тн нүүрс борлуулан, Улсын төсөвт 2.7 их наяд төгрөгийн татвар, хураамж төвлөрүүлжээ.

  • Нүүрсийг биржээр, хил нөхцөлөөр борлуулж, орлого нэмэгдүүллээ
  • Нүүрс тээврийн зохион байгуулалтыг сайжруулснаар 410.3 тэрбум төгрөгийн хэмнэлттэй ажиллав
  • Компанийн өр төлбөрийг барагдуулж, ашигт ажиллагааг нэмэгдүүлэв
  • Уулын ажлын гүйцэтгэлийн төлөвлөөг давуулан биелүүлэв
  • Төслүүдийн хэрэгжилтийг эрчимжүүлэх бодлого баримтлан ажиллав
  • Эрчим хүчний нүүрснээс эцсийн бүтээгдэхүүн гарган авах туршилтын үйлдвэрийн тэзү-г боловсруулж эрдэс баялгийн мэргэжлийн зөвлөлөөр батлуулав
  • Конвейерийн системийн тэзү батлуулав
  • Өөрийн өмчлөлийн техникийн хүчин чадлыг нэмэгдүүлэв
  • Компанийн үйл ажиллагаанд олон улсын аудит хийлгэв
  • Уурхайн ажилчдын ая тухтай амьдрах, амрах байрыг ашиглалтад оруулав.

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)