Усны түвшин 14 хоногт ойролцоогоор 10-20 см-ээр нэмэгдэж байна
- 2024-01-09
- Улаанбаатар
- 0
Геодези, усны барилга байгууламжийн газар ОНӨААТҮГ-ын ерөнхий инженер С.Батсайхан мэдээлэл өглөө.
Тэрбээр “Халиа тошин үүссэн байршилд усны түвшин 14 хоногт ойролцоогоор 10-20 см-ээр нэмэгдэж байна. Дулааны шугамтай хэсгүүдэд ус бүрэн хөлдөхгүй байгаагаас шалтгаалан шөнөдөө бага багаар нэмэгдэн хөлдөж мөсний түвшин дээшилж буй. Дэнжийн мянгын гуравдугаар сувагт халиа тошингийн нөхцөл байдал хүндэрснийг амралтын өдрүүдэд ажиллан, нөхцөл байдлыг сайжруулсан. Мөн “Шунхлай” шатахуун түгээх станцын хэсэг, 39 дүгээр сургуулийн урд талын сувагт Сүхбаатар дүүргийн Онцгой байдлын хэлтэс, Сонгинохайрхан дүүргийн тохижилтын хэлтэс тус тус ажиллаж байна. Улаанбаатар хот Туул, Сэлбэ, Толгойт, Улиастай голын сав газарт байрлалтай. Үүнтэй холбоотойгоор сав дагасан халиа тошингийн асуудал их байна. Нийслэлийн иргэдийн амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгийг болзошгүй эрсдэлээс сэргийлэх, мөсний түвшнийг нэмэгдүүлэхгүйн тулд шаардлагатай арга хэмжээг цаг тухайд нь авч, тогтмол хэмжилт хийсэн. Өнөөдрийн байдлаар машин механизм ашиглан сувагчлах, гарсан мөсөөр нь далан босгохоор ажиллаж байна” гэв.
Сэтгэгдэл (0)