Автобусны тасалбар 1000 төгрөг болох эсэхийг НИТХ-аар эцэслэн шийднэ
- 2024-01-09
- Улаанбаатар
- 0
"Автобусны тасалбар 1000 төгрөг болно. Нэг төлөөд өдөрт 4 удаа зорчих боломжтой. Хөнгөлөлттэй зорчдог иргэдийн картыг сард 30 мянган төгрөгөөр цэнэглэнэ. Хүүхэд зорчих тариф 500 төгрөг байх бөгөөд сард 15 мянган төгрөгөөр цэнэглэнэ. Дараагийн цэнэглэлтээс өмнө дуусвал иргэд өөрсдөө төлбөрөө төлнө. Энэ журмын төслийг НИТХ-аар эцэслэн шийднэ" гэж НЗДТГ-ын Хэвлэлийн төлөөлөгч Н.Сугар мэдээллээ.
Сэтгэгдэл (0)