Цасанд суусан 44 автомашиныг татан гаргаж, 303 иргэний аюулгүй байдлыг ханган ажиллажээ

Онцгой байдлын байгууллагад өчигдөр буюу 9-нд Завхан аймгийн Алдархаан, Баян-Өлгий аймгийн Дэлүүн, Дундговь аймгийн Цагаандэлгэр, Говь-Алтай аймгийн Дарви, Увс аймгийн Тариалан, Говь-Алтай аймгийн Цогт, Дорнод аймгийн Баянтүмэн, Хэнтий аймгийн Баянхутаг суманд автомашин цасанд суусан нийт 8 удаагийн тохиолдол бүртгэгдлээ.

Тухайн орон нутгийн Онцгой байдлын байгууллагын алба хаагчид үүрэг гүйцэтгэж, нийт 44 автомашиныг татан гаргаж,  303 иргэний аюулгүй байдлыг ханган ажилласан байна.

Мөн Сүхбаатар дүүргийн 19  дүгээр хороо, Санзайн зуслан ойн булаг явах замд, Халздын даваа уруудаад машинууд цасанд суусан гэх дуудлагыг 2024 оны 01 дүгээр сарын 09-ний өдрийн 20:00 цагт ирүүлсэн.
Дуудлага мэдээллийн дагуу Сүхбаатар дүүргийн Онцгой байдлын хэлтсийн  Гал түймэр унтраах, аврах 74 дүгээр ангийн алба хаагчдыг очиход 9 автомашинтай иргэд цасанд суусан байсныг татан гаргаж аюулгүй байдлыг ханган ажиллажээ.

-Хол ойрын замд зорчихдоо зөвхөн баталгаат зам гүүрийг сонгох
-Техникийн бүрэн бүтэн байдлыг хангах
-Цаг уурын мэдээ мэдээллийг тогтмол хүлээн авах
-Мэргэжлийн байгууллагын заавар зөвлөмжийг дагаж мөрдөхийг зөвлөж байна.

Он гарсаар цасанд суусан нийт 18 удаагийн тохиолдол бүртгэгдэж, Онцгой байдлын байгууллагын алба хаагчид 325 иргэний амь насыг аварч, 51 тээврийн хэрэгслийг татан гаргажээ.

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)