“Цемент шохой” ХХК-ийг УИХ-ын гишүүн асан Л.Элдэв-Очир удирдана

“Цемент шохой” ХХК-ийг удирдлагаар ажиллаж байсан Л.Наранбаатар 2023 оны сүүлээр өөрийн хүсэлтээр гүйцэтгэх захирлын ажлаас чөлөөлөгдсөн. Түүний оронд "Цемент шохой" ХХК-ийн ТУЗ-ийн бүрэлдэхүүн 2024 оны нэгдүгээр сарын 5-ны өдөр хуралдаж, компанийн Гүйцэтгэх захирлаар Л.Элдэв-Очирыг томилсон юм. Шинээр томилогдсон Гүйцэтгэх захирал Л.Элдэв-Очир өмнөх захирал Л.Наранбаатараас өчигдөр албан ёсоор ажлаа хүлээн авсан байна.

 

"Цемент шохой" ХХК-ийн Гүйцэтгэх захирал Л.Элдэв-Очир нь

Политехникийн дээд сургуулийг төгссөн.

• 1986-1991 онд Эрчим хүчний барилга угсралтын трес, конторт монтёр, мастер, инженер, ерөнхий инженер, дарга

• 1992-1996 онд “Моn Star” ХХК-ийн дэд захирал

• 1996-1998 онд “MCS international” ХХК-ийн дэд захирал

• 1998-2003 онд “Спирт бал бурам” ХК-ийн захирал

• 2003-2008 онд “ZHT & MCS distribution” ХХК-ийн гүйцэтгэх захирал

• 2003-2012 онд “MCS групп” ХХК-ийн дэд ерөнхийлөгч

• 2012-2013 онд Канад Улс дахь Монгол улсын Элчин сайдын яаманд элчин зөвлөх

• 2013 оноос Баянхонгор аймгийн МАН-ын хорооны дарга

• 2016-2020 онд УИХ-ын гишүүн

• 2017-2019 онд УИХ-ын Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны дарга

• 2020 онд Монгол Улсаас Японы Осака хотод суух ерөнхий консулаар ажиллаж байсан.

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)