Сэлбэ голын халиа үүссэн хэсэгт суваг татаж байна

Сүхбаатар дүүргийн 7 дугаар хороо, Сэлбэ голын халиа үүссэн хэсэгт механизмаар болон гар ажиллагаагаар суваг татаж аюулгүй байдлыг ханган ажиллаж байна.

Үерийн хамгаалалтын барилга байгууламжийн дотор байгаа дулааны шугам нь тухайн хэсэгт голын мөсийг хайлуулж халиа үүсгэн түвшин нэмэгдүүлж байна.

Иймд дулааны шугамын ойролцоо үүссэн халиа, тошингийн мөсийг гар ажиллагаагаар суваг татан, түвшинг бууруулж, аюулгүй байдлыг ханган ажиллаж буй юм байна. 

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)