Автомашинтайгаа цасанд суусан иргэдийн аюулгүй байдлыг хангаж ажиллалаа

 2024 оны нэгдүгээр сарын 13-ны 08:53 цагт Багануур дүүргийн 3-р хороонд Төмөр замын гармын хажууд автомашин цасанд суусан бага насны хүүхэд дотор нь байгаа гэх дуудлага мэдээлэл ирсэн.

Дуудлага мэдээллийн дагуу Багануур дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 64 дүгээр ангийн алба хаагчид хүрэлцэн очиход 4 настай эмэгтэй, 30 настай эмэгтэй, 50 настай эрэгтэй нар байсныг аюулгүй байдлыг нь хангаж, автомашиныг татан гаргаж ажиллалаа.

Энэ сарын 11-ний өдөр Сүхбаатар аймгийн Дарьганга суманд автомашин нь цасанд суусны улмаас 4 иргэн /2 хүүхэд/ осгож нас барсан харамсалтай хэрэг гарсан.

Цаг агаарын хүйтрэлт, олон удаагийн орсон цасны улмаас орон нутгийн замд цасны зузаан харилцан адилгүй, авто замын зорчих хэсэг халтиргаа гулгаа ихтэй байна.

Иймд иргэд орон нутгийн замд зорчихдоо зөвхөн баталгаат зам, гүүрийг сонгон зорчихыг анхааруулж байна.

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)