Монгол Улс дэлхийн эдийн засгийн чуулганд 2003 оноос хойш анх удаа Ерөнхий сайдын түвшинд оролцож байна

Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн Дэлхийн Эдийн засгийн чуулга уулзалтад оролцож байгаа мэдээллийг Швейцарын Давос хотоос манай сурвалжлах баг хүргэж байна.

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ сэргээгдэх эрчим хүч, хөдөө аж ахуй, аж үйлдвэр, хот төлөвлөлт, цахим хөгжил, мэдээллийн технологи, аялал жуулчлал, олон улсын маркетингийн хамтын ажиллагааны чиглэлээр 30 гаруй уулзалт хийхээр төлөвлөж байна. Монгол Улсын Ерөнхий сайд Дэлхийн эдийн засгийн чуулганы хүрээнд Швейцарын Холбооны улс, Бүгд Найрамдах Армени улс, Бүгд найрамдах Сингапур улсын Ерөнхийлөгч нарт тус тус бараалхаж, БНСУ, Тайланд улсын Ерөнхий сайд нартай хоёр талт уулзалтууд хийхийн зэрэгцээ хоёр талын харилцаа, эдийн засгийн хамтын ажиллагааны талаар хэлэлцэнэ. Мөн олон улсын үндэстэн дамнасан корпорацуудын удирдлагуудтай уулзаж, хоёр талын худалдаа, хөрөнгө оруулалтын чиглэлээр хамтран ажиллах талаар санал солилцох хөтөлбөртэй байна.

Монгол Улсын дэлхийн эдийн засгийн чуулган дахь оролцоо:

-Ерөнхийлөгчийн түвшинд: 2000, 2010, 2011, 2013, 2014, 2015, 2016, 2017, 2020 онд

-Ерөнхий сайдын түвшинд: 1997, 1998, 2001, 2002, 2003 онд

-Гадаад харилцааны сайдын түвшинд: 2018, 2022 онд

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)