Булган: Орхон сумын ЭМТ-ийн шинэ барилга ашиглалтад орлоо

Булган аймгийн Орхон сумын Эрүүл мэндийн төв өчигдөр шинэ байраа ашиглалтад хүлээж авлаа.

Улсын төсвийн 2.3 тэрбум төгрөгийн санхүүжилтээр барьсан шинэ эмнэлгийг тусламж үйлчилгээ явуулах стандартын шаардлага хангасан тоног төхөөрөмж, материаллаг баазаар бүрэн хангасан байна.

Шинэ эмнэлэг ашиглалтад орсноор эмч, мэргэжилтнүүд тохилог орчинд ажиллахаас гадна тус эмнэлгээр үйлчлүүлдэг 3364 иргэн эрүүл мэндийн анхан шатны тусламж үйлчилгээг түргэн шуурхай, хүртээмжтэй авах боломж бүрдэж байгаа юм. 

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)