Баянгол дүүргийн 29-р хорооны оршин суугчидтай уулзаж санал хүсэлтийг нь сонслоо

Баянгол дүүргийн 29-р хорооны оршин суугчидтай уулзаж, 2021-2023 онд дүүрэгт хийгдсэн хөрөнгө оруулалт, бүтээн байгуулалтын ажил болон 2024 онд хийж хэрэгжүүлэхээр төлөвлөсөн ажлаа танилцууллаа. Мөн оршин суугчдынхаа санал хүсэлтийг нь сонслоо.

20-р хороо нь 2022 онд 20, 29-р хороо болж хуваагдсан. 29-р хороонд “Эрин”, “Хархорин”, “Өнөр” хороолол зэрэг хүн ам ихээр төвлөрсөн, шинээр баригдсан хотхон хорооллууд байдаг.

Үүнтэй холбоотойгоор оршин суугчдад тулгамддаг асуудал нь сургууль, цэцэрлэгийн хүртээмж. Тодруулбал, 29-р хорооны оршин суугчид хүүхдээ цэцэрлэгт өгөхдөө гэрээсээ 3-5 км зайд буюу 5 шарын төмөр замын гарам даваад 47-р цэцэрлэгт хүргэж өгдөг байсан. Харин “Эрин” хороололд нийслэлийн 47-р цэцэрлэгийн салбар бүлгийг байгуулсанаар “Эрин”, “Хархорин”, “Өнөр” хороолол болон 46/1, 47-р байранд харьяалагддаг 530 гаруй хүүхэд сургуулийн өмнөх боловсрол эзэмшиж байна. Үүнийг дагаад авто замын түгжрэлийн асуудлыг тодорхой хэмжээнд шийдсэн байна. Мөн тус салбар бүлгийн тавилга хэрэгсэл, тоног төхөөрөмжийг Нийслэлийн төсвийн хөрөнгө оруулалтаар худалдан авсан юм.

29-р хорооны оршин суугчидтай уулзах үеэр хотхон дотроо улсын цэцэрлэг, Өрхийн эрүүл мэндийн төвтэй болсонд талархаж байгаагаа илэрхийллээ. Мөн ахмадууд маань өөрсдөд зориулсан өрөөтэй болох хүсэлт тавьснаас гадна хөдөлмөр халамж, жижиг дунд үйлдвэрлэлийг дэмжих чиглэлээр дүүргийн ЗДТГ-ын үндсэн болон дэргэдэх хэлтсийн дарга, мэргэжилтнүүдээс шаардлагатай мэдээллүүдээ авлаа.

2021-2023 онд 29-р хороонд оршин суугчдынхаа ая тухтай амьдрах орчныг бүрдүүлэх зорилгоор хэд хэдэн ажил хийсэн байна. Үүнд:

“Эрин” хорооллын 53/10 байрны зүүн талд шинээр тоглоомын талбайг НОНХС-гийн оруулалтаар,

“Шинэ хотхон” тоглоомын талбайн гэрэлтүүлгийг ажлыг НОНХС-гийн хөрөнгө оруулалтаар,

“Эрин” хороолол, “Эрин интернэйшнл эверест” сургуулийн хойд талын гэрэлтүүлгийг НОНХС-гийн хөрөнгө оруулалтаар,

46/1-р байрны дээвэр засварын ажлыг ДОНХС-гийн хөрөнгө оруулалтаар тус тус хийсэн байна.

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)