Баянгол дүүргийн 8, 32-р хорооны оршин суугчидтай уулзаж, санал хүсэлтийг нь сонсож, зарим асуудлыг газар дээр нь шийдвэрлэлээ
- 2024-01-10
- Улаанбаатар
- 0
Баянгол дүүргийн 8, 32-р хорооны оршин суугчидтай өнөөдөр уулзаж, 2021-2023 онд дүүрэгт хийгдсэн хөрөнгө оруулалт, бүтээн байгуулалтын ажил болон 2024 онд дээрх хороодод хийж хэрэгжүүлэхээр төлөвлөсөн ажлаа танилцууллаа. Мөн оршин суугчдынхаа санал хүсэлтийг нь сонсож, зарим асуудлыг газар дээр нь шийдвэрлэлээ.
Тухайлбал, 8-р хороо нь 2022 онд 8, 32-р хороо болж хуваагдсан бөгөөд 2021-2023 онд улс, нийслэл, дүүргийн төсвийн хөрөнгө оруулалтаар олон томоохон ажил хийгдсэн байна. Тухайлбал,
8-р хороонд 9б, 11 байрны 1, 2-р орц,
32-р хороонд 14-р байрны 3-р орцны фасад дулаалгыг улсын төсвийн хөрөнгө оруулалтаар хийлээ.
Мөн 77-р сургуулийн хойд талын авто замыг улсын төсвийн хөрөнгө оруулалтаар хийснээс гадна 6, 8, 9, 10, 13 байрны дундах авто болон явган зам, тохижилтын ажил мөн 39-р байрны дээвэр засварын ажлыг хийсэн байна.
Түүнчлэн 2021-2023 онд 8, 32-р хороонд өрнөсөн бас нэг ажил нь орон сууцны хороолол болон сургууль, цэцэрлэг орчимд байрласан, орчны бохирдол ихээр үүсгэдэг 200 гаруй гараашийг буулгаж зарим талбайд явган зам, тохижилтын ажлыг хийсэн байна. Гэхдээ төсөв санхүүгээс шалтгаалж гарааш буугдсан зарим талбайд тохижилтын ажил хийгдээгүй үлдсэн тул 2024 онд энэ асуудалд анхаарч ажиллахаар болсноо танилцууллаа.
Оршин суугчидтай уулзах үеэр хэд хэдэн асуудлыг онцлон хөндлөө. Тухайлбал, дээрх хороодод караоке болон баар цэнгээний газрууд үйл ажиллагаа явуулдаг бөгөөд шөнийн цагаар согтуу хүмүүс оршин суугчдын амар тайван байдлыг алдагдуулдаг тул арга хэмжээ авч өгнө үү. “Дүүхээ” төвийн ард байрлах автобусны буудал орчмын ТҮЦ-үүд орчны бохирдол маш ихээр үүсгэж байна. 54-р сургуулийн орчимд хурд сааруулагч байрлуулах, тэмдэг тэмдэглэгээг сайжруулж өгнө үү гэсэн санал хүсэлтэд холбогдох хэлтсийн дарга нар маань хариулт өглөө.
2024 онд 8, 32-р хороонд хэд хэдэн ажил хийхээр төлөвлөөд байна. Тухайлбал,
8-Р ХОРООНД:
10-р байрны ард авто зам,
89, 93-р цэцэрлэгийн зүүн талд авто зам,
54-р сургуулийн зүүн тад авто зам,
Хорооллыг Гэмтлийн замтай холбосон гарааш буугдсан талбай болон 11-р байрны баруун талд тохижилтын ажил хийхээр зургийн ажлыг он дамжин гүйцэтгэж байна.
32-Р ХОРООНД:
38 байрны урд талд гарааш буулгасан талбайд авто зогсоол,
45б байрны урд, гарааш чөлөөлсөн талбайд авто зогсоол байгуулахаар төлөвлөн ажиллаж байна.
Сэтгэгдэл (0)