10-р хорооллын туслах зам дагуу 500 автомашины зогсоолыг байгуулна

Баянгол дүүргийн 5-р хороо буюу 10-р хорооллын оршин суугч нартайгаа уулзаж, санал хүсэлтийг нь сонслоо. Уулзалтад ирсэн иргэддээ 2021-2023 онд хийгдсэн хөрөнгө оруулалт, бүтээн байгуулалтын ажлууд болон 2024 онд дүүрэгт хийгдэх бүтээн байгуулалтын ажлаа товч танилцууллаа.

Оршин суугчдын зүгээс хотхон руу орох авто зам, явган хүний замыг нэмж тавих, байрнуудын фасад дулаалга, дээвэр засварыг хийх, жижиг дунд үйлдвэрлэлийг хэрхэн дэмжин ажиллаж буй талаар өөрсдөд тулгамдсан асуудлын талаар санал бодлоо илэрхийллээ.

Мөн 10-р хорооллын дагуу (МТ ШТС-аас Гуравдугаар төв эмнэлэг хүртэл) 20,000 оршин суугч амьдардаг бөгөөд авто зогсоолын хүртээмжийг нэмэгдүүлэх шаардлагатайг оршин суугчдын зүгээс хэлж байлаа. Иргэдийнхээ санал хүсэлтэд тулгуурлан энэ онд 10-р хорооллын туслах зам дагуу 500 авто зогсоолыг байгуулна. Мөн явган хүний зам, дугуйн зогсоол, ногоон байгууламжийг нэмэгдүүлж, иж бүрэн шинэчлэх юм.

Уулзалтад оролцож байгаа иргэдийн санал хүсэлтийг дүүргийн ЗДТГ-ын хэлтэс, албад шууд хүлээн авч, холбогдох мэдээллүүдийг иргэддээ өглөө.

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)