Нийтийн эзэмшлийн зам талбайн халтиргаа гулгаанд давс бодис цацах арга хэмжээг авч ажиллаа
- 2024-01-04
- Улаанбаатар
- 0
Нийслэлд цас орсонтой холбоотойгоор авто замуудад халтиргаа гулгаа үүссэн. Үүнтэй холбоотойгоор "Баянгол шинэ өргөө” ОНӨААТҮГ болон зам цэвэрлэгээний 4 байгууллага 48 хүний бүрэлдэхүүнтэйгээр 2024 оны 01 дүгээр сарын 04-ны үүрийн 04 цагаас эхлэн тусгай зориулалтын цас хусагч төхөөрөмжтэй 4 автомашин, автогрейдер, ковш трактор, давс бодис цацагч тусгай төхөөрөмжийн 7 автомашинаар 4 тн давс, 28.5 тн бодис, 4 м.куб дайрга цацаж, авто замын хөдөлгөөний зорчих хэсгийг чөлөөлж, хэвийн болгон шуурхай арга хэмжээг авч ажиллалаа.
Одоогоор Баянгол дүүргийн хэмжээнд 190 тн давс, 154.5 тн бодис, нөөцтэй байна.
Мөн НИТХ-ын тэргүүлэгчдийн 2012 оны арваннэгдүгээр сарын 13-ны өдрийн 61 дүгээр тогтоолоор баталсан журамд "Албан байгууллага, аж ахуйн нэгж, иргэн нь өөрийн баталгаажсан 50 метр эдэлбэр газраас гадна дүүргээс хариуцуулсан нийтийн эзэмшлийн зам талбай, ногоон байгууламж, явган хүний замын хог, цас, мөсийг тогтмол цэвэрлэж, халтиргаа гулгаа үүсгэхгүй байх үүрэгтэй" хэмээн заасан байдаг тул иргэд, ААНБ-ууд орчны 50 метр газрын цас мөсийг цэвэрлэнэ үү.
Сэтгэгдэл (0)