Баянгол дүүргийн Засаг даргын зөвлөлийн хурал боллоо
- 2023-12-20
- Улаанбаатар
- 0
Баянгол дүүргийн Засаг даргын зөвлөлийн хурал өнөөдөр (2023.12.20) боллоо.
Хурлаар шинэ жилийн баярын өдрүүдэд айл өрх болон албан байгууллагын хог хаягдлын хэмжээ эрс нэмэгддэг. Иймд, дүүргийн нутаг дэвсгэрийн айл өрх, аж ахуйн нэгж байгууллагын ахуйн хог хаягдлыг ачиж тээвэрлэх, хог цэвэрлэгээний байгууллагууд хог тээвэрлэлтийн рейс, давтамжийг нэмэгдүүлж ажиллах, мөн төв зам болон орон сууц болон гэр хороололд халтиргаа гулгаанаас урьдчилан сэргийлэх, зам цэвэрлэгээ үйлчилгээ явуулах зохицуулалтыг хийхээр боллоо.
Сэтгэгдэл (0)