Баянгол дүүргийн 20-р хороонд нэг сургууль, хоёр цэцэрлэгийн барилгыг шинээр ашиглалтад орууллаа

Нийслэлийн 19-р сургуулийн хуучин барилгыг буулгаж, шинээр 640 хүүхдийн суудалтай #хичээлийн_байрыг шинээр барилаа. Мөн Төв замаас 19-р сургууль хүртэлх 130м шороон замыг 5,5-6 метрийн өргөн #авто_зам болгож, хоёр талаараа #гэрэлтүүлэгтэй, 1,5 метр өргөнтэй #явган_хүний замыг шинээр хийж гүйцэтгэсэн.

Нийслэлийн 34-р цэцэрлэгийн хуучин барилгыг буулгаж, 240 хүүхдийн ортой #цэцэрлэгийн_байрыг шинээр барьж ашиглалтад орууллаа.

Цэцэрлэгийн хүртээмжийг нэмэгдүүлэх ажлын хүрээнд "Эрин" хороололд, 47-р цэцэрлэгийн #салбар_бүлгийг шинээр байгууллаа.

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)