Замын хөдөлгөөний ачаалал буурсан үед цэвэрлэгээ үйлчилгээнээс гарсан хар цасыг тогтмол ачиж, 148 рейсээр 62тн цас ачилт, тээвэрлэлт хийлээ
- 2024-01-21
- Улаанбаатар
- 0
Баянгол дүүрэгт 2024.01.20-01.21-ний өдөр рүү шилжих шөнө зам талбай хариуцсан 4 байгууллагын 139 ажилтан, албан хаагч 9 механизм, 5 давс, бодис цацагч төхөөрөмжтэй машин, 15 задгай тээвэрлэх автомашин, нийт 29 машин механизмаар авто зам, гудамж талбайг цэвэрлэх ажлыг хийлээ. Тухайлбал, замын хөдөлгөөний ачаалал буурсан үед “Баянгол шинэ өргөө” ОНӨААТҮГ-ын ажилтнууд, “Жавхлан хүслэн” ХХК, “ОЧТ” ХХК, “Гранд тохижилт” ХХК-уудын ажилтнууд авто замын тэгш хусалт, нуух хусалт, түрэлт, овоолго болон явган замын цэвэрлэгээг хийсэн.
Цэвэрлэгээ үйлчилгээнээс гарсан хар цасыг тогтмол ачиж, 148 рейсээр 62тн цас ачилт, тээвэрлэлт хийлээ.
Халтиргаа, гулгаа арилгах зорилгоор 15тн бодис, 6тн давс, 2тн хайрга цацан ажиллалаа.
Цасны цэвэрлэгээ, үйлчилгээнд Баянгол дүүргийн Засаг даргын орлогч Д.Жаргалсүрэн, дүүргийн ТЗУХ-ийн дарга Б.Мөнгөнхуяг, ТНААХ-ийн дарга Г.Мөнх-Эрдэнэ, Хог хаягдал хариуцсан мэргэжилтэн Ө.Батчулуун нар хяналт тавин ажиллалаа.
Сэтгэгдэл (0)