ЦЕГ: Эмх замбараагүй байдлыг намжаахын тулд журмын дагуу хийн буу ашигласан
- 2024-01-22
- Улаанбаатар
- 0
Өнгөрсөн амралтын өдөр 2024 оны нэгдүгээр сарын 20-ны өдөр Сүхбаатар дүүргийн нэгдүгээр хороонд байрлах S Outlet худалдааны төвөөс агуулах чөлөөлөхөөр зарим барааг иргэдэд үнэ төлбөргүй тараажээ.
Улмаар нэг дор хэт их иргэн цугларч, бөөнөөрөө дайрах, эмх замбараагүй байдал үүсэж, тухайн аж ахуйн нэгж болон цагдаагийн алба хаагч нар зохицуулах боломжгүй, удирдлагагүй нөхцөл байдал үүссэн.
Энэ нь иргэд дарагдах, эрүүл мэндээрээ хохирох, гэмтэж бэртэх бодит эрсдэл гэнэт учирсан тул алба хаагчид зохих хууль, журмын дагуу хийн буу ашиглаж нөхцөл байдлыг намжаасан. Ингэж ажилласны үр дүнд тухайн орчинд гэмт хэрэг, зөрчил бүртгэгдээгүй зохицуулагдсан байна.
Асуудлыг шийдэхийн тулд буу ашигласан нь хууль журамдаа нийцэж байгаа бөгөөд тухайн үед үүнээс өөрөөр хүмүүсийн анхаарлыг татаж намжаах боломжгүй. Хий буу нь хууль, журамд зааснаар цагдаагийн алба хаагч биедээ авч явах ёстой тусгай хэрэгслийн нэг юм хэмээн Цагдаагийн Ерөнхий Газраас мэдээлэв.
Сэтгэгдэл (0)