Цаг агаараас шалтгаалан Хятадад галт тэрэгний хөдөлгөөнийг зогсоов

БЭЭЖИН, 2023 оны нэгдүгээр сарын 22 /CGTN/. Огцом хүйтэрч, их хэмжээний цас орж, цасан шуурга шуурах төлөвтэй байгаа тул Хятадын өмнөд болон төв нутгийн Гуандун, Хунань мужуудын хоорондох галт тэрэгний хөдөлгөөнийг бямба гаргаас мягмар гараг хүртэл түр зогсоожээ.

 

Хятадын цаг уурын төвөөс мэдээлснээр, бямба гаргаас эхлэн Хунань мужийн ихэнх нутгаар агаарын температур 0 хэмээс доошилжээ. Тус мужид ням гаргаас их хэмжээний цас орж эхэлсэн бөгөөд мягмар гараг хүртэл үргэлжлэх төлөвтэй байна.

 

Мягмар гарагт Өвөр Монголын Өөртөө Засах Орон, Шаньси, Хэбэй, Жилин, Ляонин мужууд болон Хятадын өмнөд хэсгийн олон нутагт хүйтний эрч чангарахыг цаг уурчид анхааруулжээ. Орон нутгийн засаг захиргаа болон холбогдох газруудад ард иргэд, тариалангийн талбайг хамгаалах үүднээс урьдчилан сэргийлэх арга хэмжээ авахыг үүрэг болгосон байна хэмээн Монцамэ агентлаг дамжууллаа.

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)