АТГ: Төлөвлөгөөт хяналт шалгалтаар 26 албан тушаалтны хөрөнгө, орлогын мэдүүлгийг шалгав

Авлигатай тэмцэх газрын Хяналт шалгалт, дүн шинжилгээний хэлтэс нь 2024 оны 1 дүгээр сарын 15-19-ний өдрүүдэд нийтийн албанд томилогдохоор нэр дэвшсэн 724 иргэний хувийн ашиг сонирхлын урьдчилсан мэдүүлгийг шалган, 376 мэдүүлгийг хянан шийдвэрлэлээ. Одоогоор ажиллагаанд 348 нэр дэвшигчийн урьдчилсан мэдүүлэг хянагдаж байна.

Өнгөрсөн долоо хоногт иргэн, аж ахуйн нэгж, байгууллагаас ирүүлсэн нийтийн албан тушаалтны авлига, ашиг сонирхлын зөрчилтэй холбоотой 74 гомдол, мэдээллийг хүлээн авч шалгаснаас 13 гомдол, мэдээллийг хянан шийдвэрлэлээ.

Төлөвлөгөөт хяналт шалгалтын хүрээнд 26 албан тушаалтны хувийн ашиг сонирхлын болон хөрөнгө, орлогын мэдүүлгийг шалгав.

Хяналт шалгалтаар хууль зөрчсөн нь тогтоогдсон Зоонозын өвчин судлалын үндэсний төвийн албаны дарга “Ө”-д Авлигын эсрэг хуулийн 13 дугаар зүйлийн 13.8.3-т заасан хариуцлага тооцуулахаар албан бичгийг эрх бүхий байгууллага, албан тушаалтанд хүргүүлсэн байна.

Төрийн албан тушаалтны ХАСХОМ шинэчлэн гаргах ажил үргэлжилж байгаатай холбогдуулан өнгөрсөн долоо хоногт 1311 мэдүүлэг гаргагч нарт “ХАСХОМ гаргахад анхаарах зарим асуудал” сэдвээр сургалт зохион байгууллаа.

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)