Төв зам дагуух хаасан авто зогсоолуудад ногоон байгууламж байгуулна гэв

Энхтайваны өргөн чөлөөний зам дагуух авто зогсоолуудыг хааж, ногоон байгууламж болгохоор ажиллаж байгаа талаар Нийслэлийн Засаг даргын хэвлэлийн төлөөлөгч Н.Сугар мэдээллэв.

Учир нь тэрбээр тухайн авто зогсоолуудад ойр орчмын үйлчилгээний байгууллагын ажилтан, оршин суугчид бүтэн өдөржин машинаа тавьж, зогсоолын сэлгэлт хийх боломжгүй болгодог. Мөн төв зам дагуух карма зогсоолоос үүдэн нэгдүгээр эгнээгээр зорчиж байгаа нийтийн тээврийн хэрэгслийн хурд удааширдаг. Одоогоор Энхтайваны өргөн чөлөө дагуух 26 карма зогсоолыг авто замын байгууламжийн тоноглолоор хаагаад байна гэв.

Сүүлийн 10 жилд Улаанбаатар хотын автомашины тоо 612 мянга болж нэмэгдсэн ч авто замын сүлжээ 1.8 хувиар өссөн. Тээврийн хэрэгслийн тоо өсөхийн зэрэгцээ зориулалтын зогсоолын хүртээмж хангалтгүй байгаагаас шалтгаалж жолооч нар замын хөдөлгөөний дүрэм зөрчиж, сул чөлөөтэй талбай, явган зам, авто замын зорчих хэсгийн хажууд болон нэгдүгээр эгнээг зогсоол болгон ашиглаж, хөдөлгөөнд саад учруулан, замын хөдөлгөөний ачааллыг улам бүр нэмэгдүүлж байгаа юм.

Хаасан авто зогсоолуудын оронд ногоон байгууламж байгуулна. Учир нь автомашин 0-5 км/цаг хурдтай явахад түүнээс ялгарах хорт бодисын хэмжээ энгийн үеэс 2-3 дахин их байдаг байна. Тиймээс авто зам, явган хүний замыг зааглаж буй ногоон байгууламжийн хэмжээг нэмэн, автомашинаас хүнд нөлөөлөх бохирдлыг тодорхой хэмжээнд хязгаарлахаар зорьж байгаа. Мөн нийтийн тээврийн нэгдүгээр эгнээ бүрэн чөлөөлөгдөж, нийтийн тээврийн үйлчилгээний чанар, хүртээмж сайжирна гэж үзэж буй гэв.

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (2)

  • (202.9.40.223)

    2024-01-24

    har psda tudeviin sheesnuud tsusandaa jiven

  • (103.57.92.210)

    2024-01-23

    Монголчуудын хүмүүсийг нэг хорлодог арга нь хүнийг гуйлгачинтай суулгаж, тухайн хүн ба гуйлгачнаас хүүхэд төрүүлэх юм.