Хятадын баруун хойд нутагт 7.1 магнитудын хүчтэй газар хөдөлжээ
- 2024-01-23
- Дэлхий
- 0
ӨРӨМЧ, 2024 оны нэгдүгээр сарын 23 /Xinhua/. Хятадын баруун хойд нутгийн Шинжаан-Уйгарын өөртөө засах орны Аксу мужийн Уши хошуунд орон нутгийн цагаар мягмар гаргийн 02:09 цагт 7.1 баллын хүчтэй газар хөдөллөө гэж тус улсын Газар хөдлөлтийн сүлжээний төвөөс /CENC/ мэдээлэв.
Газар хөдлөлтийн голомт нь 22 км-ийн гүнд байсан бөгөөд газар хөдлөлтийн дараа дахин 5.3 магнитудын хүчтэй газар хөдөлжээ. Урьдчилсан мэдээгээр газар хөдлөлтийн голомт Хятад, Киргизийн хилийн уулархаг бүсэд орших Уши хошууны нэгэн тосгонд байсан байна.
Одоогоор хүний амь нас эрсэдсэн талаар мэдээлэл ирээгүй байна. Газар хөдлөлт Аксу мужид хүчтэй мэдрэгджээ. Нутгийн нэгэн оршин суугч Xinhua агентлагт ярьснаар, шөнө 10 хэмийн хүйтэн байсан хэдий ч олон хүн аюулгүй байдлаа хангах үүднээс гамшгийн үед цуглах талбайд очсон байна. Газар хөдлөлтийн чичирхийлэл мөн Өрөмч, Хотан, Кашгар зэрэг Шинжааны янз бүрийн хот, мужуудад мэдрэгдсэн байна. Өрөмч хотын оршин суугчид 17 давхарт хүртэл чичиргээ мэдрэгдсэн гэж мэдээлжээ хэмээн Монцамэ агентлаг дамжууллаа.
Сэтгэгдэл (0)