Г.Ариунбуян: Онцгой байдлын гурван алба хаагч ёмкос дэлбэрсний улмаас амиа алдсан
- 2024-01-24
- Нийгэм
- 3
Дүнжингаравын уулзвар орчимд газ тээвэрлэж явсан машин осолдож, гал гарсан ослын дуудлагыг хүлээн авч, гал унтраахаар ажиллаж байсан онцгой байдлын гурван алба хаагч амиа алдсан мэдээлэл гарсан юм. Тэгвэл энэ талаар ОБЕГ-ын дарга, УОК-ын дэд дарга Г.Ариунбуян сэтгүүлчдэд мэдээлэл өглөө.
Тэрбээр “Гал унтраах дуудлагаар ирж, ажиллагаа явуулж байсан онцгой байдлын гурван алба хаагч амь эрсэдсэн. Дуудлагаар ирсэн алба хаагчид гал унтраах ажиллагаа эхлүүлээд байхад газын ёмкост дэлбэрч, шидэгдсэний улмаас онцгой байдлын гурван алба хаагч ёмкост цохиулсны улмаас амиа алдсан. Амиа алдсан онцгой байдлын байгууллагын гурван алба хаагчийг хэн болохыг тогтоох ажиллагаа явагдаж байна, албан ёсоор ар гэрт нь мэдэгдэж, уулзана. Маш харамсалтай явдал боллоо.
Мөн ойролцоо нь зорчиж байсан хоёр иргэн галт өртсөн нөхцөл байдал тогтоогдсон. Одоогийн байдлаар онцгой байдлын албанаас галын тархалтыг зогсоох үйл ажиллагаа явуулж байна.
Сэтгэгдэл (3)
(103.57.92.210)
Юун газтай харьцах вэ! Шахмал түлшийг ашиглаж чадахгүй байхад. Хэзээ монголчууд амьдаа арчаатай болох вэ?
(103.57.92.210)
Юун газтай хаьцах вэ? Шахмал түлшээ ашиглаж чадахгүй, уугаартаад байхад. Хэзээ монголчууд амьдаа арчаатай болох вэ?
Zochin (66.181.181.139)
Нүүрсээ түлээд л амьдарч байвал жоохон халтар л болно өөр яахав дээ. Одоо тэгээд хоолой татах гээд аймаар эрсдэл юм зөвхөн галаар бодоход