Мөнгөн зээлийн үйл ажиллагаа эрхлэгч иргэдэд сургалт зохион байгуулна

Баянгол дүүргийн хэмжээнд үйл ажиллагаа эрхлэн явуулж буй барьцаалан зээлдүүлэх үйлчилгээ эрхлэгч хуулийн этгээд болон байнга ашиг олох зорилгоор мөнгөн зээлийн үйл ажиллагааг эрхлэгч иргэдэд бүртгэлийн гэрчилгээ олгох эрх Нийслэлийн Засаг даргын А/87 захирамжаар дүүргийн Засаг даргад шилжиж ирсэн.

Үүнтэй холбогдуулан ”Мөнгөн зээлийн үйл ажиллагааг зохицуулах тухай”, “Мөнгө угаах болон терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх тухай хуулиуд”, бусад холбогдох журмын танилцуулга, зөвшөөрлийн цахим системийг ашиглах зааварчилгаа өгөх тухай сургалтыг 2024 оны 01-р сарын 31-ний өдөр дүүргийн Төр захиргааны II байрны 7 давхарт зохион байгуулна. Иймд, дээрх үйл ажиллагаа эрхлэн явуулдаг аж, ахуйн нэгжүүд идэвхтэй хамрагдахыг уриалж байна.

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)