Тэгш, сондгойгоор хөдөлгөөнд оролцуулах хяналт шалгалтын ажиллагаа хийгдэж байна

Нийслэлийн Засаг даргын 2023 оны 12 дугаар сарын 17-ны өдрийн А/1433 дүгээр захирамжийн дагуу тээврийн хэрэгслийн улсын дугаарыг тэгш, сондгойгоор хөдөлгөөнд оролцуулах хяналт шалгалтын ажиллагаа хийгдэж байна.

Энэ хугацаанд хуурамч улсын дугаар зүүж замын хөдөлгөөнд оролцсон 1 аж ахуйн нэгж байгууллагыг 500 нэгж, 19 иргэний тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 3 сараар хасаж, 50 нэгжтэй тэнцэх хэмжээний торгуулийн арга хэмжээ авсан.

Мөн дугаарын хязгаарлалт зөрчсөн 3394 зөрчил илрүүлж хариуцлага тооцлоо.

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)